Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцуулсан байна. 2024 онд эдийн засаг 4.1 хувь, 2025 онд зургаан хувиар өснө гэж тооцоолжээ. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болж байна.